Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулах ажилтай өнөөдөр танилцах үеэрээ Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр болон Зэс баяжуулах үйлдвэр байгуулах ажил эхэлж буйг онцоллоо.
"Тавантолгой" ХХК өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр Нүүрс угаах үйлдвэр барихаар болсон бөгөөд өнөөдөр ажил нь эхэлж буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Харин Зэсийн баяжуулах үйлвэрийг Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэт" ТӨҮГ-ыг түшиглэн байгуулахаар болсон юм. Ингэснээр, манай улс зөвхөн байгалийн баялгаа олборлоод гаргах биш, нэмүү өртөг шингээж экспортолж эдийн засагт онцгой үр өгөөжтэйг тодотголоо.
Тэрбээр "Засгийн газраас олборлолтоос баяжуулах, нэмүү өртөг шингээх бодлого зарласан. Өмнөх өдрүүдэд түүхэн үйл явдлууд болж өнгөрлөө. Тухайлбал, Тавантолгойд нүүрс угаах үйлдвэх байгуулах шийдвэр гаргасан нь өнөөдөр ажлаа эхлүүлэхээр болж байна. Энэ үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд нүүрсээ зөвхөн түүхийгээр биш, нэмүү өртөг шингээж экспортлох боломж нээгдэнэ. Одоогоор Тавантолгогоос 60 ам.доллароор гарч буй нүүрс дэд бүтцэд холбогдож, Гашуунсухайт боомтод ирдэг болсноор, 100 ам.доллар болж өсөхөөр байна. Эрдэнэтийн Зэс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ гарсан. Алт, зэс, төмрийн хүдэр гээд байгалийн баялгаа нэмүү өртөг шингээж, зөвхөн автомашинаар биш, галт тэргээр экспортод гаргах бодлого хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна" гэлээ.
| Тавантолгойн нүүрс угаах үйлдвэрийг барьж эхэллээ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |