Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургууль (ITE)-ийн гүйцэтгэх захирал Брюс По Геок Хуаттай энэ сарын 6-нд уулзав.
Уулзалтын үеэр тус сургуулийн ажилтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургууль /Institute of Technical Education – ITE/ нь үйлчилгээ, техник, технологи, барилга, дизайн зэрэг 25 салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг байна. 1992 оны 4 дүгээр сард Сингапурын Мэргэжлийн Үйлдвэрлэлийн Сургалтын Зөвлөлийн чиг үүргийг шилжүүлэх зорилгоор тус улсын Боловсролын Яамны харьяа дунд сургуулийн дараах байгууллага болж байгуулагдсан бөгөөд бүс нутагтаа дээгүүр эгнээнд орох техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль юм.
Тус сургууль нь орчин үеийн гурван коллежид эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнес ба үйлчилгээ, дизайн ба медиа, цахилгаан хэрэгсэл ба инфокомм технологи, инженеринг ба зочид буудлын үйлчилгээ зэрэг 100 гаруй мэргэжлийн ур чадвар олгодог байна. Тус сургууль нь дэлхийн хэмжээнд нэр хүнд бүхий байгууллагуудтай өргөн хүрээтэй түншилдэг ба 14 орны 40 гаруй түнш байгууллагатай хамтран ажиллаж байна. Ингэснээр эдгээр байгууллагын шилдэг туршлагыг хуваалцах, суралцахаас гадна оюутнуудын сурах боломжийг өргөжүүлж, ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлдэг аж. Түүнчлэн, тус сургууль нь Ази, Африк, Латин Америк, Ойрх Дорнодын 27 оронд зөвлөх, сургалтын үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ хүрээнд нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтын хүрээнд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
| Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж Сингапурын Техникийн боловсролын дээд сургуулийн гүйцэтгэх захиралтай уулзав |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |