Улсын хэмжээнд хаврын тариалалт эхэллээ. Тодруулбал, тариалалт Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим суманд эхэлсэн бол Төв аймаг зэрэг газар тариалангийн бусад бүс нутгийн хаврын тариалалт энэ долоо хоногийн сүүлээс жигдрэх төлөвтэй байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ хавар хөрсний угтвар чийг хангалттай, ААН-үүд тариалах үрээ татан авч ариутгах ажлыг эхлүүлээд байна.
Манай улс энэ хавар 530.3 мянган га-д тариалалт хийж, 495.6 мянган тонн үр тариа хураан авахаар төлөвлөөд байгаа юм.
Тариалалт нь ямар ч нөхцөл байдал үүссэн хойшлуулшгүй, технологийн цаг хугацаатай учир тариаланчид цагтаа тариалалтаа хийж эхэлснийг салбарын яамнаас мэдээлж байна. ХАА-г дэмжих санд 5600 тонн үрийн буудайн нөөцтэй, ОХУ-аас 10 гаруй мянган тонн үрийн элит сортын буудайг татаж авахаас ААН-үүдтэй гэрээ байгуулан 80 орчим хувийг нийлүүлээд байгаа аж. Энэ талын гэрээ хэлцлийг ХАА-г дэмжих сангийн аймаг, орон нутаг дахь салбаруудаар дамжуулан цахимаар хийж буйг мэдээллээ.
Засгийн газрын "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ХАА-г дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл олголт хурдан шуурхай хэрэгжвэл энэ жил тариаланчид, хүнсний ногоочид хаврын тариалалтаа өргөн хүрээнд хийх боломж бүрдэж байна. Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэл гарахгүй бол тариаланчид 20 хоногийн дотор хаврын тариалалтаа бүрэн хийж гүйцэтгэх төлөвтэй байна. Тариалалтад оролцох иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж, аймаг, орон нутгийн Онцгой комиссоос тусгай зөвшөөрөл олгож байна.
| Хаврын тариалалт Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас эхэллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |