Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай өчигдөр танилцлаа. Тухай өдрийн байдлаар явган хүний замыг резинэн хавтангаар бүрж эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсоосон байв.
Гэсэн хэдий ч замыг төлөвлөсөн хугацаандаа буюу тавдугаар сарын 8-нд нээнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга Г.Билгүүн “Энхтайваны гүүр ашиглалтад орсноос хойш их засвар нэг л удаа хийсэн. Өмнө нь бетонон суурьтай замыг будаад өнгөрдөг байсан бол энэ жил халтиргаа гулгаанаас хамгаалсан керамик гадаргуутай зориулалтын бүрмэлээр бүрж байна. Энэ нь насжилтын хувьд ч удаан. Гүүрний засварын тохижилтын ажил эхлээд тав хонож байна. Их засвар биш, урсгал засвар гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 10 гаруй хоногийн өмнө болсон шуурганаар 30 жил болсон гэрлийн шон унах аюултай болсон. Иймээс гэрлийн шонг бүрэн бэхэлж, стандартын дагуу суурилуулж байгаа” гэв.
Мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат “Энхтайваны гүүрний хэв гажилт, заадас засварын ажил, мөн хучилтын хийцийг бүрэн засаж байна. Гурван хэв гажилтын заадасны хоёрыг нь засчихсан” хэмээн ярилаа. Гэрлийн шонгуудыг маргаашаас суурилуулж эхлэх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
| Энхтайваны гүүрийг бүрэн засаж, энэ сарын 8-нд нээнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |