Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл аймгийн Ханх сумыг нүүлгэн шилжүүлэх тухай мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тус сумын Засаг дарга Л.Даваабаяраас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдөр 05:10 цагт 4.6 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Мөн энэ сарын 3-ны өдрийн 16:46 цагт 6.3 магнитуд, 12 минутын дараа 4.5 магнитуд, 22:11 цагт 4.6 магнитуд хүчтэйгээр дараалан газар хөдөлсөн. Энэ нь Ханх сумын төвөөс 33 км-ийн зайтай Долоон уулын Цахир гэдэг газрын харалдаа нуурын мандлаас доош 10 км-ийн гүнд болсон. Нэгдүгээр сарын 12-ны өглөө 6.8 магнитудын газар хөдөлснөөс хойш 3.5 магнитудаас дээш 200 гаруй удаа, давтамж, чичиргээтэйгээ нийт 26500 гаруй удаа газар хөдөлсөн.
Газар хөдлөлтийн давтамж ихэссэн учир иргэдийн сэтгэл санаа хямарч байна. Настай иргэдийн даралт ихсэх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд илэрч байгаа.
Мөн дөрвөн сарын өмнөх газар хөдлөлтөд манай суманд 96 сая төгрөгийн хохирол учирсан. Төрийн байгууллагын барилга, байшинд үйл ажиллагаа явуулах стандарт, шаардлага хангахгүй гэх дүгнэлт аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын ажилчид гарсан. Гэтэл төр засгаас өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Засгийн газар болон Улсын онцгой комисс манай сумын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон сумын хэмжээнд учирч буй нөхцөл байдалд огт анхаарахгүй байна. Манай сумыг анхааралдаа авч, учирсан хохирол барагдуулах болон хариу арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Манай сумыг нүүлгэн шилжүүлэх талаар огт яриагүй” гэлээ.
| Ханх сумын Засаг дарга Л.ДАВААБАЯР: Засгийн газар манай суманд учирч буй нөхцөл байдалд анхаарахгүй байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |