Монгол улсад коронавирусын халдвар цар тахлын үеийн болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношлогооны чадамжийг дээшлүүлэх, хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дундах эрт илрүүлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй чанартай, хүртээмжтэй хүргэхэд нэн шаардлагатай зөөврийн дижитал рентген аппаратыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 11 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөв. Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 26 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг 21 аймаг, ХӨСҮТ, СХД, Налайх, Багануур дүүрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429, 461-р хорих ангиудад хүлээлгэн өгсөн байна.

Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон АШУҮИС, Арьс өвчин судлалын үндэсний төв, Архангай, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай амйгуудийн нэгдсэн эмнэлгийн рентген техникч нар оролцлоо. Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн байгууллагууддаа зөөврийн рентген аппаратаар үе шаттайгаар ханган нийлүүлснээр бид сүрьеэ өвчин, коронавируст халдварын цар тахлын болон бусад өвчний үеийн хүндрэлийг эрт илрүүлж, халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний үр дүн, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, цаашид оношийн хожимдлыг бууруулах, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардалыг бууруулах боломжтой болж байна.
| Аймгуудад зөөврийн дижитал рентген аппарат хүлээлгэн өгчээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |