Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар энэ сарын 21-ны өдөр 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч долоон иргэн голын усанд осолдсон. Гэтэл өнөөдрийг хүртэл усанд осолдсон долоон иргэний гурвыг нь олоогүй эрэн хайх, аврах ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Булган, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Г, 50 настай, эрэгтэй, Рашаант сумын харьяат У, 32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Б найман настай, охин нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Нэгдүгээр бүлэг:Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газраас Их-Уул сумын Мандал багийн “Дөрөө хангинадаг”-н гүүр хүртэл 88 км-т завиар,
Хоёрдугаар бүлэг: Булганаймгийн Хангал сумын Хялганат тосгоны Сэлэнгийн гүүрнээс зүүн зүгт Хангал сумын Сөрт багийн Цагаан тавилан гэдэг газар хүртэл 20 км-т завиар,
Гуравдугаар бүлэг: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Уул-Алтай гэдэг газраас зүүн зүгт Булган аймгийн Сэлэнгэ сумын Сөрт багийн Цонхлон гэдэг газар хүртэл 85 км-т завиар,
Дөрөвдүгээр бүлэг Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газраас Их-Уул сумын Шивээ багийн Шивээн бэл гэдэг газар хүртэл 50 км-т явганаар,
Тавдугаар бүлэг Рашаант сумын Талын ус багийн Цацын булангийн гүүр хүртэл 40 км-т явганаар,
Зургаадугаар бүлэг Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Цацын булан гэдэг газраас Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн Хөх хошуу гэдэг газар хүртэл 10 км-т явганаар,
Долдугаар бүлэг Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газраас Их-Уул сумын Мандал Дөрөө хангинадаг гүүр хүртэл 88 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.
| Сэлэнгэ мөрөнд осолдсон долоон иргэний гурвыг нь олоогүй байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |