Биеийн тамир, спортын улсын хороо/БТСУХ/-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсээс салбарын аймаг, дүүргийн удирдлагууд болон мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдлаа. Тус хуралд нийт 98 ажилтан, албан хаагч оролцож дараах асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Биеийн тамирын арга зүйч /БТАЗ/ бэлтгэх, зэрэг олгох, БТС-ын газар, хороодод цахим дасгал удирдан явуулах багш бэлтгэх тухай мэдээлэл өгч, харилцан санал солилцжээ.
Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, 2022 оноос улсын хэмжээнд биеийн тамирын арга зүйчдийг үе шаттай нэмэгдүүлж, нийт 330 суманд ажиллуулах, арга зүйчдэд I, II, III зэрэг олгох, тэднийг хэрхэн бэлтгэх тухай мэдээлэл өглөө. Харин БТАЗ-ийн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлах, ҮБТДС-ийн Эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнэ сургалтын хөтөлбөрийн төсөлтэй холбоотой мэдээллийг танилцуулж, хуралд оролцогчдоос санал авсан юм. Мөн БТСУХ-ноос иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгоор “Үнэгүй фитнес” ТББ-тай хамтран цахим дасгалыг зохион байгуулж байгаа аж.
Цаашид улсын хэмжээнд нийтийн дасгал хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхээр 21 аймаг, есөн дүүргийн БТС-ын хороодод багш бэлтгэхээр төлөвлөөд байна.
| Биеийн тамирын арга зүйчдийг улсын хэмжээнд үе шаттай нэмэгдүүлнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |