Завхан аймгийн төв болон зургаан суманд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Тус аймгийн хэмжээнд 226 иргэн халдвар авснаас 47 нь эдгэрч, хоёр иргэн нас барсан байна. Халдвар авсан иргэдийн 10 нь малчин гэх мэдээлэл бий. Тэгвэл сумын төвөөс зайдуу амьдардаг малчид ямар учраас халдвар авсан талаар тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаас тодрууллаа.
Тэрбээр “Тосонцэнгэл, Их-Уул сумын 10 малчнаас коронавирусийн халдвар илэрсэн. Тосонцэнгэл суманд буяны ажилтай холбоотой гурван голомт байгаа. Малчид сумын төв орж худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлж, буяны ажилд оролцсоны улмаас халдвар авсан. Манай аймгийн Шилүүстэй суманд зургаа, Улиастайд 46, Тосонцэнгэлд 127, Их-Уул суманд 31, Завханмандалд 14, Нөмрөг сумын хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Мөн 11 хүүхэд тус өвчнөөр өвчилсөн. Үүнээс эдгэрсэн 47, эмчлүүлж буй 164 хүн байна. Одоогийн байдлаар биеийн байдал хүнд гурав, хүндэвтэр 60, хөнгөн 101 өвчтөн байгаа. Их-Уул суманд өчигдрийн байдлаар 27 ор дэлгэсэн. Харин Тосонцэнгэл сумын эмнэлгийн ор дүүрсэн учир өчигдөр хоёр спорт зааланд нийт 60 ор дэлгэлээ. Завхан аймгийн хэмжээнд 3426 иргэн гэрийн тусгаарлалтад, 43 иргэн тусгаарлах байранд байна” гэлээ.
| Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: Буяны ажилд оролцсон 10 малчнаас халдвар илэрсэн |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |