“Жирэмснийг хянах цахим үзлэгийн түр журам батлах тухай” А/133 дугаар тушаалыг танилцуулж, Коронавирусийн халдварын үеийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ” сэдэвт цахим цуврал хурлыг зохион байгууллаа. Хурлаар жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг цахимаар хянах үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийн талаар НҮБ-ын Хүн амын сан, ЭХЭМҮТ-ийн зөвлөхөөс мэдээлэл хүргэлээ. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-өөс хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж буй найман удаагийн хяналтаас дөрвийг нь цахимаар хийх зөвлөмж өгөв.
Мөн нийслэлийн “Амгалан” амаржих газраас Баянзүрх дүүргийн эрсдэлтэй 4000 жирэмсэн эмэгтэйн хяналтыг хариуцан авч, амбулатори дээр хуваарийн дагуу үзлэг хийн, зөвлөгөө өгч ажилласан байна. Улмаар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж буй эх барих, эмэгтэйчүүдийн 15 эмчийг ажлын байран дээр нь чадавхжуулж байгаа юм. Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшсэн эмч нар 3-4 Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, ажиллаж байна. Тус хуралд НҮБ-ын Хүн амын сангийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх, ЭХЭМҮТ-ийн эмч нар болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн эрүүл мэндийн орлогч, нөхөн үржихүйн ерөнхий зохицуулагч, мөн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч зэрэг нийт 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм.
Эх сурвалж: НЭМГ
| Жирэмсэн эмэгтэйчүүдийн дөрвөн удаагийн хяналтын үзлэгийг цахимаар хийнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |