Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн болох Г, 40 настай эрэгтэй, Б, 21 настай эрэгтэй нар энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагийн үед Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явж нас барсан гэх мэдээлэл гарсан. Түүнчлэн энэ хоёр иргэнийг Засаг даргын Тамгын газрын ажилтан байсан гэх мэдээлэл бий. Тус хэргийн талаар Чандмань сумын ЗДТГ-ын дарга н.Наранцэцэгээс тодрууллаа.
Тэрбээр “Нас барсан хоёр иргэн Засаг даргын Тамгын газрын ажилтан биш. Манай сумын хоёр иргэн 40 настай эрэгтэй Г, 21 настай эрэгтэй Б нар байсан. Энэ сарын 25-26-ны өдөр Эрдэнэ, Чандмань сумын хооронд 40-80 см зузаан цас орж, цасан шуурга шуурсан. Тухайн хоёр иргэнийг хүмүүс цаснаар явуулахгүй гэж хориод дийлээгүй явуулсан учир сумын онцгой комисст дуудлага, мэдээлэл өгсөн. Тус дуудлагын дагуу гурван том машинтай эрэн хайх, аврах ажлын хэсэг гарч эрэн хайх ажлыг эхлүүлсэн. Гэтэл маргааш өглөө нь буюу өчигдөр 10:29 цагт Чандмань сумын хоёрдугаар багийн Хүнхэрийн ам гэдэг газраас цогцсыг олж, сумын цагдаагийн хэлтэст шилжүүлж өгсөн. Тухайн хоёр иргэн яагаад цасан шуурганаар зөрүүдэлж, явган гарсныг мэдэхгүй байна” гэлээ.
| "Говь-Алтай аймгийн Чандмань суманд шуургад төөрч, нас барсан иргэд ЗДТГ-ын ажилчид биш" |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |