Арвайхээрт халдварын шинэ голомт үүссэнтэй холбодуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн төвд гурав хоногийн "тэг зогсолт" зарлалаа. Шинэ голомтоос үүдэлтэй халдварын эх үүсвэрийг тогтоох, ойрын болон дам хавьтлыг илрүүлж, шинжилгээнд хамруулах, халдварын хүрээг хумихын тулд Арвайхээр суманд дөрөвдүгээр сарын 23-ны 06.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 22.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байна.
Энэ хугацаанд хүнсний дэлгүүрүүд, эмийн сангийн хүргэлтээр үйлчлэх хуваарийг гаргаж, олон нийтэд танилцуулаад байна. Ус түгээх цэг ажиллах ба гэр бүлээс зөвхөн нэг иргэн ус авахыг санууллаа. Халдвартэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр сумдаас эмч, мэргэжилтнүүдийг дайчлан ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн хөл хорио тогтоосонтой холбогдуулан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 140 хяналтын камераар иргэдийн хөдөлгөөнийг хянаж, дэглэм зөрчсөн иргэдийн байршлыг Цагдаагийн газарт мэдэгдэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Арвайхээр сумаар дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг долоон цэгт 20 камераар хянан, зогсолт хийлгэхгүйгээр нэвтрүүлж байгаа аж.
| Арвайхээрт гурав хоног "тэг" зогсолт хийлээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |