Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран шүүхийн архивын зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Тухайлбал, тендерт оролцогчийн иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар оролцсон эсэх тухай тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn системээр дамжуулан цахимаар олгохоор болов.
Шүүхийн тусгай архиваас иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр олгодог “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан уг тодорхойлолтыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн цахимаар авах боломжтой юм.
Тендерт оролцохыг сонирхогч иргэн, хуулийн этгээд Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг авахдаа тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 3-аас доошгүйхоногийн өмнө дээрх цахим системээр дамжуулан зааврын дагуу хүсэлтээ гаргана.
Захиалагч нь уг тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системийн Хянан үзэх цэсийн “Лавлагаа”хэсгээс татаж тендер шалгаруулалтын үнэлгээнд ашиглана уу.
Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг www.tender.gov.mn системээс цахимаар авах зааврыг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Төрийн худалдан авах шүүхийн тусгай ажиллагааны газар
| Тендерт оролцогчийн тодорхойлолтыг цахимаар олгоно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |