Хэрэв ажлын байранд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөгөөг ЭМЯ, ХӨСҮТ-өөс хүргэж байна.
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Ажлын байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.
1.2. Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
1.3. Коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ 100, НЭМҮТ 119 утсанд шуурхай мэдээлнэ.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1.“Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.
2.2.“Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой нэг метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
2.3.“Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.
Гурав. Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ
3.1. Байгууллагын удирдлага коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг урьдчилан томилсон байна.
3.2. Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ 100, 80086829, 119 дугаарын утсанд дуудлага өгнө.
3.3. Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.
3.4. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.
Ойрын хавьтлыг тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.
Эх сурвалж: ЭМЯ, ХӨСҮТ
| Ажлын байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрэхэд авах арга хэмжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |