Монгол Улсад анх удаа цээж хонхойх гажгийг засах хос титанан суулгац тавих мэс засал эмчилгээг амжилттай хийлээ. Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Ганбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг цээжний дурангийн мэс заслаар “Хос титанан суулгац” тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлсэн байна.

Цээж хонхойх гажиг засах хос титанан суулгац тавих дурангийн мэс засал нь өвчүүний араар болон өмнө талаар махир металл суулгац байрлуулах замаар цээжний хэлбэрийг засдаг маш жижиг хүрцийн мэс заслын орчин үеийн арга юм.
Цээж өвчүүний хонхойх гажиг болон цээжний хэлбэрийн өөрчлөлтөөс болж өвчтөнд зүрх, уушгины үйл ажиллагааны өөрчлөлт, уушги, зүрхний үйл ажиллагаа хэвийн боловч амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тохиолдол болон цээжний хонхорхой байдал нь сэтгэл зүйн байдал, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж буй үед эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.
Одоогоор хоёр эмчлүүлэгчид энэхүү мэс заслыг амжилттай хийж, эмчлүүлэгчдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарч амьдралын хэвийн горимд шилжсэн байгаа билээ. Ийнхүү цээжний хонхойх гажгийг засах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломжийг бүрдүүллээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
| Монголд анх удаа цээж хонхойх гажиг засах мэс заслыг амжилттай хийлээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |