Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1340 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс орон нутгийн 119 хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдвар 21995 боллоо. Мөн хугацаанд 427 хүн эдгэрсэн бол гурван хүн нас барсан байна.Тодруулбал, 44 настай эрэгтэй, 51 настай эмэгтэй, мөн иргэн Ц коронавирусийн улмаас нас барсан. Одоогийн байдлаар 44 хүн коронавирусийн халдвараар өвчилж нас барлаа. Аймаг орон нутгийн 18 эмнэлэг болон нийслэлийн эмнэлэгүүдэд 3202 хүн хэвтэн эмчлүүлж байна. Түүнээс биеийн байдал нь хөнгөн 2054, хүндэвтэр 860, хүнд 231, маш хүнд 57 хүн байна" гэлээ.Энэ долоо хоногт хэдэн хүн коронавирусийн халдвараар өвчилж, нас барсан талаар тоймлон хүргэе.
Даваа гарагт: 704 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барсан.
Мягмар гарагт: 885 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барсан.
Лхагва гарагт: 1220 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барсан.
Пүрэв гарагт: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барсан.
Баасан гарагт: 1107 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барсан.
Бямба гарагт: 983 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан.
Ням гарагт: 1340 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барсан.
Энэ долоо хоногт 6966 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Тэдний 6317 нь Улаанбаатар хотод, орон нутгийн 644 хүнээс халдвар илэрсэн аж. Өнөөдрийн байдлаар 44 хүн тус өвчнөөр нас барсан. Түүнээс 22 хүн энэ долоо хоногт нас барлаа.
| Энэ долоо хоногт 6966 хүн халдвар авч, 22 иргэн нас барлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |