Өмнөговь аймгийн хэмжээнд 45394 мал хорогджээ. Нийт хорогдсон малыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 1498 адуу 1250, үхэр 790, хонь 9756, ямаа 32100 байна.
Малын хорогдол нийт мал сүргийн 1.6 хувийг эзэлж байна. Огт малгүй болсон Ханхонгор сумын нэг өрх, мал сүргийн 50 хувиас дээш хорогдсон 30 өрх байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Өмнөговь аймагт 15 сумын 1749 өрхийн 922.8 мянган толгой мал оторлож яваагаас гадны аймаг Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий сумын нутагт 126 өрхийн 78.7 толгой мал байгаа юм. Өөрийн аймгийн бусад суманд 12 сумын 926 өрхийн 517.9 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт найман сумын 504 өрхийн 237.4 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88.7 толгой мал өвөлжөөд хаваржиж байна. Өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал өвөлжөөд хаваржиж байна. Ирсэн отор нүүдэл буцаагүй байгаа аж.
| Өмнөговь аймагт 45394 мал хорогджээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |