Японы JGC Holdings, NGK Insulators Ltd болон MСи ЭсИнтернэйшнл ХХК-иудын түншлэл5 МВт-ын хүчин чадал бүхийМонголын анхны эрчим хүчний хуримтлууртай(3.6 МВт.цаг) нарны цахилгаан станцын төсөлд шалгаран бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдэд тавигддаг шаардлагын дагуу Голомт банк Японы Mizuho банктай хамтран төсөлд шаардагдах банкны баталгааг гаргалаа. Томоохон банкнуудтай өрсөлдөн, эх орондоо баригдах нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад баталгаа гаргаж буй нь Голомт банкны зүгээс баримталсаар ирсэнбайгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүжилтийн нэгээхэн чухал хэсэг болж байна.
Уг нарны цахилгаан станцыг байгуулах ажил Улаанбаатар хотоос баруун зүгт 1100 км зайд буюу Завхан аймгийн Улиастай суманд энэ сараас эхлэх бөгөөд станцын үйл ажиллагааг 2022 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ. Монголын анхны гэх тодотголтой уг томоохон бүтээн байгуулалт нь Улиастай сумын 20 мянга орчим оршин суугчийн эрчим хүчний хэрэгцээг хангахаараа өндөр ач холбогдолтой төсөлд тооцогдоод байна.
Монгол Улс 2030 он гэхэд дотоодын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нийт хэрэглээний 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд ахиц дэвшил гарч байгаа ч өнөөг хүртэл сэргээгдэх эрчим хүчийг хадгалах хуримтлуурбайдаггүй нь тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэж, анх удаагаа эрчим хүчний хуримтлууртай нарны цахилгаан станцыг байгуулах болсон нь нүүрсний цахилгаан станцаас эрчим хүчний эх үүсвэрээ бүрдүүлдэг, агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг багасгахзэрэг томоохон ач холбогдолтой тухай төслийн гүйцэтгэгч JGC Holdings онцолжээ.
Энэхүү төслийг хамтран гүйцэтгэгч NGKInsulators Ltd-ийн зүгээс өвөлдөө цельсийн -40 хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон цэнэг хуримтлуурыг үйлдвэрлэх бол дотоодын “М Си Эс Интернэйшнл” компанийн хувьд станцын барилга угсралтын ажлыг хийх ба станц байгуулагдсаны дараах ашиглалтын үйл ажиллагаанд нь тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн ач холбогдлын талаар төслийн хамтран гүйцэтгэгч Японы JGC Holdings цахим хуудаснаа мэдээлсэнтэй танилцана уу. https://www.jgc.com/en/news/2021/20210322.html
| Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |