“Би 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй уулзаж танилцаж байсан. Түүнээс өмнө манай найзад “Б.Сүндэръяа гэж энэ эмэгтэйн зургийг харсан. Чи энэ найзтайгаа уулзуулж өгөөч” гэдэг байсан юм билээ. Надтай ч уулзъя гэхэд нь би удаа дараа татгалзсан. Одоогоор би дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Өргөдөл, гомдол дээрээ маш тодорхой тусгасан байгаа. Сонгууль дөхөхөөр л намайг ярьдаг гэдэг учир би тодорхой мэдээллэхгүй. Ц.Анандбазар намайг нандин нууцаар минь барьцаалсан. Би хэнд ч юу ч хэлж чадалгүй явсаар өнөөг хүрсэн. Дахин ингэж дарамт, шахалт дунд байж чадахгүй гэж шийдсэн учраас л өргөдөл, гомдлоо гаргаж байна. Эхлээд намайг маш их бүдүүлэг, хараалын үгсээр дарамталдаг байсан. Түүнээс хойш миний таньдаг хүмүүсээр дамжуулаад тохиролцох санал тавьсан. Би хэзээ ч тохиролцохгүй. Би аль болох цахим сүлжээгээр орохгүй байхыг хичээж байгаа. Маш их дарамт шахалт дунд байгаа учир нэр цохож хэлж чадахгүй байна.
Ц.Анандбазар бол төрийн өндөр албан тушаалтай, тэрбумтан хүн. Түүний дор хэчнээн хүн ямар арга барилтай ажилладгийг би мэдэхгүй. Надад бүх нотлох баримт байгаа. Гэхдээ би хэвлэл мэдээллээр цацахгүй. Хуулийн дагуу шийдүүлэх болно. Өнөөдрөөс аав маань надад тусгай хамгаалалт гаргаж өгч байна. Гэрийн гадаа олон залуу зогсож, солигдоод хүлээж байдаг. Би Б.Ганчимэг сэтгүүлчид ярилцлага өгч байгаа. Б.Ганчимэг сэтгүүлч ч нүдээрээ харсан. Гэрийн гадаа хүмүүс байгаад байгаа болохоор сэтгэл санаа тавгүй ярилцлага өгч чадаагүй. Биеийн байдал ч тавгүй байсан болохоор өчигдөр эмнэлэгт очиж, орой нь гэртээ орох гэтэл гэрийн гадаа дахиад л нөгөө хүмүүс байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаад гэр рүүгээ орсон. Би маш удаан хугацааны турш дарамт дунд байсан. Яг одоо л таслан зогсоохгүй бол цаашид 10, 20 жил ч үргэлжлэх болно. Надад нотлох баримт, гэрчүүд хангалттай байгаа.
“Улаан бал” нэвтрүүлэгт орсны дараа цагдаагийн байгууллагаас холбогдож, гэрт ирж уулзсан. Түүнээс хойш намайг дарамталж, шахаж байсан хүн бүр олон болсон. Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд орж байсан насанд хүрсэн эмэгтэй хохирогчид ч мэдүүлэг өгөөд байгаа. Зөвхөн сүүлийн 20 жилийн хугацаанд гэхэд Ц.Анандбазар гишүүнд хүчирхийлүүлсэн гэх гомдолтой байгаа 1000 гаруй эмэгтэй байгаа” гэв.
| Б.СҮНДЭРЪЯА: Ц.Анандбазар гишүүнд хүчирхийлүүлсэн гэх гомдолтой 1000 гаруй эмэгтэй байгаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |