Зарим иргэд, ААН-ийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан он гарсаар нийт 46 удаа цахилгаан шугам тоноглолыг гэмтээж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг тасалдуулсан байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний тасралт, саатал их гардаг талаар өнгөрсөн хугацаанд багагүй мэдээлсэн. Гэвч иргэд, аж ахуйн нэгж, ажил гүйцэтгэгч нарын хайхрамжгүй, хэнэггүй үйлдлүүдээс болж цахилгаан хэрэглэгчдийг хохироосоор байна. Он гарснаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн эзэмшлийн шугам, тоноглолыг гадны нөлөөтэй 46 удаа гэмтээгээд байна. Үүний улмаас хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тасалдуулсанаас 26 мянган киловатт цаг цахилгаан дутуу түгээгдсэн. Гадны нөлөөтэй гэмтлийн шалтгаан, нөхцөлийг авч үзвэл ихэвчлэн газар шорооны ажлыг дур мэдэн хийж, газар доорх цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсэн, экскаватор, крантай автомашин механизмаар агаарын шугамын утас гогдож тасалсан, тулгуур болон дэд станцуудыг автомашинаар мөргөж гэмтээснээс үүдэлтэй байна.
Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийх нь цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээж, хэрэглэгчдийг хохироодгоос гадна ажил гүйцэтгэж байгаа хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх хүртэл онцгой аюултай байдаг.
Иймд газар шорооны ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн газар доор цахилгаан дамжуулах кабель шугам байгаа эсэхийг заавал тодруулах, хэрэв кабель шугамын ойр орчимд ажил гүйцэтгэхээр бол мэргэжлийн хүнийг байлцуулж, хяналт тавиулах зэрэг мэргэжлийн туслалцааг УБЦТС ТӨХК-ийн тухайн дүүрэг хариуцсан Түгээх төвд хандаж авахыг анхааруулж байна.
| Иргэд, ААН-ийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан он гарсаар нийт 46 удаа цахилгаан шугам гэмтжээ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |