Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 8-нд 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тодруулбал, байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэх мэдээллийг албаныхан өгсөн.
Тэгвэл цэргүүдийг эрэн хайх ажиллагаагаа үргэлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл баривчлаагүй байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Оргосон цэргүүдийн байршлыг тогтоосон" хэмээн өчигдөр мэдээлсэн. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав "Энэ хэрэгтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн цагдаагийн болон тагнуулын байгууллага, 0214 дүгээр ангийн захирагчтай хилийн цэргийнхэн байлдагч нарыг эрэн хайж байгаа. Одоогийн байдлаар хэрэг үйлдсэн хоёр байлдагчийг олоогүй байна. Алтай сумаас 50 орчим километр газарт унаж явсан мотоциклоо орхин цааш явсан мөрийг илрүүлээд байна. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж ирээд хилээс 15 орчим километр зайд байрлах Алтай сумын малчин М гэдэг айлын мотоциклыг авч, явахдаа боорцог, идэж уух юм аваад гарсан байна. Ингэж яваад 50 орчим км зайд мотоциклынх нь бензин дууссан учир цааш уул руу орсон нь тогтоогдсон. Явсан зүг чигийн хувьд өөрсдийн нутаг руу Бугат сум чигтэй байна" хэмээн мэдээлээд буй.
| Харуулын даргаа буудаж, хөнөөгөөд зугтсан байлдагчдыг олоогүй байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |