-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?
-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл тээвэрлэж байгаа иргэдийг PCR шинжилгээг үндэслэн, нэвтрүүлж байгаа. Хөдөө, орон нутаг руу явж байгаа иргэд PCR шинжилгээгүй товчоодоор нэвтрэх гэсэн зөрчил гарч байна. Тухайлбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд PCR шинжилгээнийх нь хариу гараагүй нэг иргэн Өвөрхангай аймгаар дамжиж, Баянхонгор аймаг руу зорчиж байсныг зогсоож, Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалтад ирүүлэх ажлыг зохион байгууллаа. Улаанбаатар хотоос орон нутаг руу PCR шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу зорчихыг анхааруулж байна.
-Шинжилгээний явуулын цэгийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн онцгой комиссоос авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ойролцоо PCR шинжилгээ авах явуулын цэгийг ажиллуулж байна. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Авто худалдааны төв, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Техник, хяналт, үзлэгийн төвийн гадна явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаа. Энэ шинжилгээний цэгт зөвхөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс, тэжээл тээвэрлэж байгаа болон буяны ажлаар хөдөө, орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах зохицуулалт хийсэн. Бусад иргэний шинжилгээг явуулын цэгт авахгүй гэдгийг анхааруулъя.
| Э.ЭРДЭНЭБААТАР: Орон нутаг руу зорчихдоо PCR шинжилгээ заавал өгч, аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |