УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох, улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгуулж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг гуравдугаар сарын 31-нд эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэж түүнийг 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Тэрбээр өөрийн хамаарал бүхий “Доктор МЭИК” ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, хоёр жил зургаан сараар хорих ялаар шийтгэсэн аж. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг өөрчилж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Харин үүнд прокурорын газраас эсэргүүцэл бичсэн байна. Тиймээс давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэж, түүнийг хүнд мэс засалд орсон баримтад тулгуурлаж улсад учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээсэн гэх үзүүлэлтээр түүнд хорих ял оноолгүй 40 сая төгрөгөөр торгохоор дахин шийдвэрлэсэн байна.
| УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, ялаас чөлөөлжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |