Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 27 настай эх хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүү төрүүлжээ. Амаржсан эх 35-36 хоногтойдоо төрсөн аж. Эх, хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий эмч П.Отгонбаяраас тодрууллаа. Тэрбээр “Өнөө өглөө манай эмнэлэгт Мөрөн сумын X хорооны иргэн М.Н гурван ихэр хүү төрүүлсэн. Эхний хүү 07:40 цагт 2.8 килограмм, хоёрдахь хүү 07:41 цагт 2.4 килограмм, гуравдахь хүү 07:42 цагт 2.6 килограмм жинтэй мэндэлсэн. Э.Инжэр, Б.Лхамноров, Т.Түмэнжаргал, сувилагч Д.Долгоржав, Б.Долгорсүрэн бид нар эхийг кесаров хагалгаагаар төрүүлсэн. Одоо эх, хүүхдийн биеийн байдал хэвийн, сайн байна. Хүүхдүүд бүгд хөхөөрөө амалсан. Би сумандаа 28 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 9500 гаруй хүүхдийг эх барьсан. Сүүлд төрсөн гурван ихэр хүү миний эх барьж авсан дөрөв дэхь гурван ихэр юм. Мөн он гарсанаас хойш эхний гурван сарын байдлаар манай аймагт 607 эх амаржаад байна” гэлээ.
| Хөвсгөл аймагт мэндэлсэн гурван ихэр хүүг эх барьсан эмч П.ОТГОНБАЯР: Эх, хүүхдийн бие сайн байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |