Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигтэй Төрийн цахим мэдээлэл солилцох “E-mongolia” систем ашиглан цахим хэлбэрээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээний талаар тодрууллаа.
-Монгол Улсад мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээ бий болж төлөвшөөд багагүй хугацаа өнгөрч төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээнд онлайн үйлчилгээний хэлбэр нэвтэрч олон түмний хэрэглээ болоод байна. Цагдаагийн байгууллагаас хичнээн үйлчилгээг цахимаар, тэр дундаа “E-mongolia” системээр иргэдэд үзүүлэх боломжтой болсон бэ?
-Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал мөн. Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох боломжтойгоос гадна том төрөөс ухаалаг төр рүү шилжих улмаар иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн чухал.
2021 оны байдлаар цагдаагийн байгууллага Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Жолоодох эрхийн оноо, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, Монгол Улсын Олон улсын жолооны үнэмлэх захиалах (1,2,3 жил) гэсэн есөн төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр дамжуулан иргэдэд хүргэж байна.
-Цаашид Төрийн үйлчилгээний систем “E-mongolia”-д цагдаагийн байгууллагаас ямар лавлагаа, үйлчилгээг нэмж хамруулах вэ?
-Цаашид батлагдсан жагсаалтад тусгагдсан “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох”, “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа”, “Аюултай болон овор ихтэй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох”, “Монгол Улсын хилээр галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл нэвтрүүлэх, худалдан борлуулах төвөөс худалдан авах зөвшөөрөл олгох”, “Галт зэвсгийн гэрчилгээ олгох” зэрэг таван төрлийн үйлчилгээ, лавлагааг 2021 онд багтаан төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д холбох ажлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2021 оны байдлаар цагдаагийн байгууллага:
| О.Эрдэнэхишиг: Цагдаагийн байгууллагаас есөн төрлийн үйлчилгээг “E-Mongolia”-ээр дамжуулан иргэдэд хүргэж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |