Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг долоо хоног тусгаарлах журам өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Өмнө нь ирсэн одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоног тусгаарлагдаад гэртээ гарна. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун тээвэр, уул уурхайн ээлж солилцох ажилчдыг PCR шинжилгээ, тухайн орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн товчоодоор гаргаж байгаа.
Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэр, уул уурхайн ээлж солилцох ажилчдыг солилцох зөвшөөрлийг УОК-ын шуурхай штабаас шууд олгож байсан. Өнөөдрөөс Дорноговь аймаг руу буяны ажил, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгслийн тээвэрлэх зөвшөөрлийг тус аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн УОК-ын шуурхай штабаас олгохоор болж байна.
Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тулгарлаа. Ногоон бүс буюу халдвар илрээгүй аймгуудаас Улаанбаатар руу ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин халдвар бүртгэгдэж "Улаан" түвшинд шилжсэн аймгуудаас ирж байгаа бол түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэн нэвтрүүлж байгаа. Нийслэлийн алслагдсан хороодын иргэдийн иргэний үнэмлэх, бичиг баримтыг үндэслэн асуумжаар хот руу нэвтрүүлнэ" гэлээ.
| Б.Дуламсүрэн:Гадаадаас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |