Сансрын баг 1981 оны 3 дугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас "Союз-39" хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрч сансрын тойрог замд 8 хоног нисэж, 3 дугаар сарын 30-нд амжилттай газардсан билээ.
ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа энэ өдрийг дурсахдаа, "Сансрын хөлөг хөөрөх, буух хоёрын аль нь хэцүү вэ гэж хүмүүс их асуудаг. Буух нь хэцүү. Сансарт олон хоног ажилласан хүн ямар нэгэн байдлаар сульдах, эрч хүч нь муудах зэргээр бие мах бодь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг.

Хөөрөхдөө сансрын хөлөг гадна талаараа дулааны хамгаалалтай, ямар нэгэн саад бэрхшээл тулгарлаа гэхэд аврах хөдөлгүүрүүд нь бүгд ажиллана.
Харин бууж ирэхэд тэр бүхэн байхгүй гэхээр эрсдэл их. Мөн хаана буухаа тооцно. Бид хүн ам багатай Казахстаны уужим талд буухаар тооцсон. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалаа сансрын нисэгч нар дэлхийн хаана ч бууж болох тул бидэнд НҮБ-ын 5 хэл дээр бичсэн үнэмлэх өгдөг. Биднийг буухад таарсан хүмүүс тусламж үзүүлэхийг хүссэн тийм агуулгатай үнэмлэх юм. Бид 14.40 цаг минутад буух ёстой. Тэр цагтаа товлосон газраа буусан. Харин буухад хэдий хугацаа орсныг нарийн санахгүй байна" хэмээн ярьж байна.


| В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар энэ өдөр эх дэлхийдээ газардаж байв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |