Уг хэргийг Монгол Улсын иргэн А, Х, Д, А нар үйлдсэн байж болзошгүй тул холбогдуулан шалгаж байгаа аж. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйл Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн гэх мэдээлэл гарсан.

.jpg)
Түүх, соёл, археологийн нэн эртний Хүннүгийн үед хамаарах эртний олдворыг хууль бусаар борлуулах гэж байсан этгээдүүд 25-40 насныхан аж. Тэд өмнө нь ийм төрлийн хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм.
Тус этгээдүүдийн хууль бусаар борлуулах гэж байсан түүхэн одворуудтай ижил бүтээлүүдийг төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн багш, оюутны сургалт, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд 2001-2011 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Хануй голын хөндий дэх хүрэл зэвсгийн эрин үеийн хиригсүүр, буган чулуун хөшөө бүхий газар, Балгасан тал буюу Гол мод II хэмээх газар хүннүгийн хаад, язгууртны булш бүхий бүлэг дурсгалтай газраас олсон судалгааны бүтээлүүдтэй төстэй байж болзошгүй юм.


Хууль бусаар борлуулах гэж байсан эртний олдворууд тухайн үед судлаачдын олсон бүтээлтэй ижил эсэхийг Археологич, доктор Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. Тэрбээр “Ийм хэрэг гарсан гэх мэдээ байна. Гэхдээ надтай ямар ч хамаагүй. Би энэ талаар хэлж мэдэхгүй” хэмээн гар утсаа тасалсан юм. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
| Өндөр-Улаан сумаас олдсон олдвортой ижил бүтээл борлуулахаар завдсан байж болзошгүй |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |