СХД-ийн нутаг дэвсгэт өчигдөр 21:00 цагийн орчимд долоон настай хүүхэд гарцаар гарч явахдаа автомашинд мөргүүлэн нас баржээ. Автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэврийн хэрэгсэл жолоодсон байна.
Зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөж буй талаар Тээврийн Цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамир “Энэ оны эхний гурван сард нийт 51 хүүхэд бэртэж, эмтсэн. Үүний 60 хувь буюу 30 хүүхэд автомашинд мөргүүлсэн. Хөл хорионы үед авто замын осол 60-70 хувь буурч байсан ч дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд багачууд замын хөдөлгөөнд оролцох нь ихэсч, эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулж байна. Хамгийн багадаа гуравхан настай хүүхэд зам тээврийн осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Мөн өнгөрсөн 2020 онд хөл хорио тогтоосон үед 64 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан” гэлээ.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарлаа сулруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтын дагуу явган зорчигч гарцаар гарч буй тохиолдолд зам тавьж өгөх үүрэгтэй билээ.
| Долоон настай хүүхэд явган хүний гарцан дээр согтуу жолоочид мөргүүлж, амиа алдлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |