Оюутолгой ХХК-ийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбоотой Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар өнөөдөр танилцууллаа. Халдвар авсан Оюутолгойн ажилтанг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байгаа талаар албаныхан мэдээлсэн. Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 43 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарчээ. Мөн дам хавьтлуудыг тусгаарлан PCR шинжилгээг Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид хийхэд хариу нь сөрөг гарсан байна.
Харин өнөөдөр Оюутолгойд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлаас сэжигтэй тохиолдол илэрсэн учраас ХӨСҮТ-рүү шилжүүлсэн аж. Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа гэнэ. Халдвар гарснаас хойш ээлж солилцсон учир тус компанийн ажилчид бусад аймаг руу явсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал “Ээлж солигдож, иргэд орон нутаг руу явсан нь үнэн. 10 аймагт иргэд очсон учраас аймгуудын Онцгой комисстой мэдээлэл солилцоод иргэдийг тандах ажлууд хийж байн” гэлээ.
| Оюутолгойд батлагдсан халдварын ойрын хавьтлыг шилжүүлжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |