Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ 2017 оны долдугаар сарын 29-нд Тайчүн хотноо гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулахаар албан ёсоор тохиролцсон билээ. МҮОХ-ны албан хүсэлтийн дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын II наадмын зохион байгуулах хорооны Ерөнхийлөгчийн албыг хашихаар болжээ.
Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж, 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн Залуучуудын II спортын наадмын асуудлаар санал бодлоо солилцов. Тус уулзалтад НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Дэлгэр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн БТСХ-ны дарга Ж.Ганболд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, зөвлөх Ж.Отгонцагаан, “Улаанбаатар спорт менежмент” Нийслэлийн төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Тамир, Гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр нар санал бодлоо солилцов.
Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогдох Зүүн Азийн Залуучуудын II спортын наадам нь 2023 оны есдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдож, урилгаар БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Хонконг, Хятадын Тайпей, Монгол, Гуам баг тамирчид оролцох юм.
Ташрамд дурьдахад, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тамирчин байх үедээ “Бусан-1997” Зүүн Азийн II наадмаас чөлөөт бөхөөр алтан медаль, Н.Түвшинбаяр “Хонконг-2009” Зүүн Азийн V их наадмаас хүрэл медаль тус тус хүртсэн түүхтэй.
Зүүн Азийн залуучуудын наадмын товч танилцуулга:
-Зүүн Азийн Залуучуудын их наадам 1993 онд БНХАУ-ын Шанхай хотод анх зохион байгуулагдсан. Түүнээс хойш 1997 онд Бусанд, 2001 онд Осакад, 2005 онд Макаод, 2009 онд Хонконгод, 2013 онд Тяньжиньд тус тус зохион байгуулсан.
-Цаг үеийн шаардлагын дагуу оролцогчдын чанараас шалтгаалан, 2017 оноос Зүүн Азийн Залуучуудын наадам болгон өөрчилж, анхны наадмыг Тайчүн хотод зохион байгуулах байсан. Гэвч улс төрийн шалтгаанаас үүдэн “Тайчүнь-2019” наадмыг цуцалж, Тайчүн хотод 2017 оны долдугаар сарын 29-нд Азийн олимпын хороо болон МҮОХ-ны төлөөлөгчид гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар 2021 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
О.БАТ-ЭРДЭНЭ

| Д.Сумъяабазар Зүүн Азийн Залуучуудын наадмын зохион байгуулах хороог тэргүүлнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |