Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн “Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг аймгийн 46 суманд 548 хүн төөрсөн. Төөрч, сураггүй алга болсон иргэдийн дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх аврах ажиллагаа хийлээ. Тэдгээрийн 467 иргэнийг эсэн мэнд олсон. Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 81 хүнийг эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Мөн 58 гэр, 120 гаруй хашаа, саравч нурсан, 20 байшингийн дээвэр нурж, 1200 мал шуурганд уруудсан байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ОХУ-аас баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг СИ458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана унасан. Тиймээс Баян-Өлгий, Ховд, Увс аймагт цахилгаан тасарсан байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийн нуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан” гэлээ.
| ОБЕГ: Дундговь аймагт таван хүн, Архангай аймагт нэг хүүхэд нас барсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |