“Бишрэлт групп”-ын гурван ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. Гэвч байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Энэ талаар “Бишрэлт групп”-ын үйл ажиллагааны менежер Э.Болд-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Манай ажилтан Төв аймагт амарч байсан. Тухайн ажилтан руу ХӨСҮТ-ээс холбогдож “Та “Анна Каренина”жүжигт тоглосон жүжигчны найз юм байна. Та шинжилгээ өгөх хэрэгтэй” гэж ярьсан юм билээ. Шинжилгээний хариугаар тухайн иргэнээс коронавирусийн халдвар илэрч ХӨСҮТ-д ирсэн. Тухайн ажилтан сүүлийн 14 хоног ажиллаагүй. Ажилтан маань хүний нөөцийн ажилтан руу холбогдож “Би коронавирусийн халдвартай. ХӨСҮТ-д эмчлүүлэхээр ирсэн” гэж ярьсан.
Тэгэхээр нь бид ХӨСҮТ рүү холбогдож “Манай ажилтан коронавирусийн халдвартай эмнэлэгт хэвтсэн юм байна. Бид яах ёстой вэ” гэхэд ХӨСҮТ-ээс “Ямар нэгэн чиглэл байхгүй. Бид ачаалалаа дийлэхгүй байна” гэсэн. Бид ариутгалын компани дуудаж ажлын байраа ариутгасан. Мөн “Гялс” төвтэй холбогдож өчигдөр 17:00 цагийн үед ажиллаж байсан бүрэлдэхүүнээрээ шинжилгээ өгсөн. Бидний хариу бүгд халдваргүй гэж гарсан. Тийм учраас ажил хэвийн үргэлжилж байна. Харин манай компанийн амарч байгаа ажилчдаас халдвар илэрсэн үгүйг мэдэхгүй. Хэрвээ халдвар илэрсэн бол ХӨСҮТ-ээс манай байгууллага руу ярьж, ямар нэгэн арга хэмжээ авах байх. “Бишрэлт групп”-ын гурван ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл үндэслэлгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.
| “Бишрэлт групп”-ын менежер Э.БОЛД-ЭРДЭНЭ: Төв аймагт амарч байсан манай ажилтнаас халдвар илэрсэн |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |