Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай" асуудлыг хэлэлцсэн ба хуралдааны шийдвэрийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Монгол Улсын анхан шатны болон давж заалдах шүүхээр зургаан удаа орсон ч өдийг хүртэл шийдэгдээгүй байна. Өнөөдөр олны өмнө эрүүдэн шүүлт үйлдсэн нь тодорхой байхад Б.Хурц нарын хүмүүст "дийлдэж" хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрлээ.
Дараах дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Үүний хоёрдугаарт, шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэж заасан. Энд хүний эрх зөрчигдсөн, хилс хэргээр шүүгдэж, 20 жилийн ял авсан нь эрүүдэн шүүлтээр тогтоогдсон. Цаашид эрүүдэн шүүлтийг дахин гаргахгүй байх холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай байна. Мөн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлнэ” гэлээ.
| Х.НЯМБААТАР: Т.Чимгээг эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргалаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |