ОСНААУГ 2009 оноос тунелийн систем ашиглаж байна. Шугам сүлжээ эвдэрч, гэмтвэл зам талбайг заавал ухах шаардлагагүй тус системээр дамжин хялбар аргаар засах боломжтой юм. Сүүлийн үед орон сууц шинээр их баригдаж байгаатай холбоотой инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл, техник технологийн ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна хэмээн ОСНААУГ-ын инженерийн дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх ярилаа.
ОСНААУГ Улаанбаатар хотын оршин суугчдын хэрэглээний халуун, хүйтэн, бохирын ус татан зайлуулах үйл ажиллагааг 24 цаг тасралтгүй явуулдаг. Өнгөрсөн онд ОСНААУГ 12 мянган хэрэглэгчээс сантехниктэй холбоотой гомдол, мэдээлэлд хариу арга хэмжээ авч ажилласан байна. ОСНААУГ-ын дуудлага хүлээн авах төвд ирсэн дуудлага мэдээллийн 30-40 хувь нь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байдаг гэдгийг албаныхан онцоллоо.
.jpg)
Улаанбаатар хотын оршин суугчдын 50 орчим хувийг ОСНААУГ халуун, хүйтэн усаар ханган ажилладаг. Тухайлбал, орон суучны 111 мянга орчим хэрэглэгч, Аж ахуйн нэгжийн 10 мянга орчим хэрэглэгчийг дулаан шугам сүлжээгээр ханган ажилладаг гэсэн үг юм. Засгийн газраас цахилгаан дулааны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл хөнгөлсөн. ОСНААУГ цар тахлын үед 24 цаг тасралтгүй хэвийн үргэлжилж байна. Тиймээс Улаанбаатар хотын орон сууцны оршин суугчид халуун хүйтэн усны доголдол үүсгэж, бохир бөглөрүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм.
.jpg)
| Нийт дуудлагын 30-40 хувь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |