"Аавыгаа зарна" гэх зарыг сонинд тавьсан иргэд мэдээлэл хийлээ.
Тодруулбал, “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна” гэсэн мэдээллийг "Шуурхай зар" сонинд нийтэлсэн нь олны шүүмжлэлд өртсөн. Тэгвэл уг зарыг тавьсан иргэд киногоо сурталчилах зорилгоор байршуулсан байна. Энэ талаар уран бүтээлч Г.Алтандуулга "Энэ бол худлаа зар, Бид бүхэн сонинд зараа байршуулахдаа киноны зохиолоо үзүүлээд тавьсан.
Кино "Аавыгаа зарна" гэх зарнаас үйл явдал нь эхэлдэг. Зураг авалт дуусчихсан. Тухайн зар нь өнгөрсөн намар гарчихсан байсан. Энэ зарыг байршуулсанаас хойш олон хүн бидний дугаар руу залгасан. Нийгэмд үүсэж байгаа энэ бухимдал бидэнд байгаа учраас кинондоо үүнийг ашигласан. Өнгөрсөн жил яг ийм агуулгатай зар Японд гарч байсан юм билээ. Үүнээс санаа авч киногоо бүтээгээд байна. Ер нь эцэг, эхээ хайрладаггүй, аймшигтай түүхүүд байгаа юм билээ. Үүнийг бид хөндөж, киногоо бүтээсэн. Ер нь бол зарнаас гадна кинотой холбоотой олон үйл ажиллагаа зохион байгуулах байсан ч явуулах боломжгүй болчихлоо. Цагдаагийн байгууллагад хүндрэл учруулж, иргэдээ бухимдуулсандаа уучлалт гуйж байна. Кино маань энэ сарын 17-нд нээлтэй хийнэ. Манай киноны нэр "Гайхамшигт ертөнц". Бүх аавууддаа зориулан хийсэн" гэлээ.
| Г.Алтандуулга: "Аавыгаа зарна" гэх зар киноны нэг хэсэг байсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |