Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс зарим голын мөсний зузаан нимгэрч, цөмрөх аюултай гэдгийг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур нийтдээ мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон болон Ханх сум орчимд мөсний зузаан 102-106 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджийн орчим байна. Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болжээ. Хангайн нуруунаас эх авсан Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Идэр, Үүр, Бүгсий зэрэг томоохон голын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-23 см багасч, мөсний зузаан 29-124 см болсон нь өмнөх оны мөн үеэс 2-24 см бага байна. Цаашид гол мөрнүүдийн нийт уртын дагуу мөсний нягт багасч, хэврэгшин мөс задарч, цөмрөх аюултай болж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.
Эх сурвалж: khuvsguliinungu.mn
| ХӨВСГӨЛ: Мөсний нягт багасаж, цөмрөх аюултай болж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |