Хоёрдугаар сарын 20-ны өдөр цахим орчинд нэр бүхий сайт, пэйж хуудсуудаар “Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэг цацагдсан.
Энэхүү бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалт хийлээ. Шалгалтын дүнг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Ажилтан П.Чулуунбаатар нь “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна.
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажилтан П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүй болно.
Эх сурвалж: АТГ
| Шүүгч нарын бичлэгт холбогдсон АТГ-ын ажилтан П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |