Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар өнөөдөр цахим хичээлийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Цар тахал боловсролын салбарт маш их нөлөөлж байна. Хоёр жилийн хугацаанд улс орон даяар теле болон цахим сургалт явуулж байгаа. Энэ талаар нийслэлийн боловсролын газраас судалгаа хийж, хамгийн гол нь бид юу алдсан бэ гэдгээ тодорхойлохыг зорьж байна. Ингээд алдсан алдаагаа яаж нөхөх вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа юм.
Нэн ялангуяа XII ангийн сурагчид улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөнө. Тиймээс энэ талаар анхаарч ажиллахгүй бол болохгүй. Мөн өнгөрсөн жил нэгдүгээр ангид суралцсан хүүхдүүд хоёр жилийн хугацаанд танхимын сургалт авч чадсангүй. 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд асуудал тулгарч байгаа ч төгсөх болон нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг онцолж байна" гэсэн юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гаргасан статистик мэдээллээр 2-5 насны 146805 хүүхэд бий. Үүнээс 111572 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин ерөнхий боловсролын 275 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс ахлах ангид 45124, дунд ангид 100634, бага ангид 172220 сурагч суралцаж байгаа юм.
| "Сурагчдын 88-89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байгаа" |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |