Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны шинэ техник технологийн инженер Эрдэнэбатын Оюунболд Эрдэнэт үйлдвэрт 12 дахь жилдээ ажиллаж байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг лицей сургуулиас нь эхлээд дүүргэсэн тэрээр “Онцлох диплом”-той шилдэг төгсөгчдийн нэг. Өөрийн хичээл зүтгэл, мэдлэг чадвараар Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардсан анхны залуу. Оюутан байхдаа Оюутолгой компанийн тэтгэлэг хүртэж, цалинтай суралцаж явсан нь түүний зорилготой зангийн эхний тод мөрүүд.
Оюутан байхдаа ч Оюутолгой компанийн тэтгэлэгт тэнцсэн, цалинтай оюутан явжээ. Энэ бүхэн түүнийг анхнаасаа хэн байсныг илтгэнэ.
Ашигт малтмал, баяжуулалтын технологийн инженер мэргэжилтэй Э.Оюунболд ажлын гараагаа Баяжуулах үйлдвэрт тээрмийн машинчаар эхэлжээ. Хичээл номоос өөрийг мэдэхгүй “цагаан гартай” явсан түүнд үйлдвэрийн хатуу хүтүү ажил, халуун амьдрал эхэндээ амар байгаагүй гэдэг. Инженер болохын тулд өөрийгөө байнга хөгжүүлэх шаардлагатайг ойлгосон тэрээр англи хэл сурахыг зорьж, сонирхдог бүхнээ англи хэлтэй холбон, бие даан судалж эхэлжээ. Ингэхдээ 150 гаруй ном орчуулж уншсан нь түүний тууштай байдал, өөрийгөө дайчлан хөгжүүлэх чадварыг илтгэнэ. Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд, синхрон орчуулга хийх хэмжээнд эзэмшсэн нь “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын хуралд Англи–Монгол хэлний синхрон орчуулагчаар ажиллах боломжийг нээсэн. Тэр өнөөдөр Баяжуулах үйлдвэрт хийгдэж буй техник, технологийн бичиг баримтыг монгол хэлнээ хөрвүүлэхээс гадна ажилтнуудад англи хэл зааж сургахад сэтгэл харамгүй тусалж яваа дэлгэр сэтгэлтэй нэгэн. Э.Оюунболд үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн төсөл хөтөлбөрүүдийг инженерийн нарийн тооцоо, судалгаанд үндэслэн мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж буй энэ цагийн шилдэг инженерүүдийн нэг юм. Тухайлбал, Нунтаглан баяжуулах хэсгийн, 20 жил ажиллаж, ашиглалтын хугацаа дууссан МШЦ - 8 дугаар тээрмийг CITIC-5.5x6.5 маркийн тээрмээр шинэчлэн сольсноор хүдэр боловсруулалтыг жилд 24.7 мянган тонноор нэмэгдүүлэн, 2.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 316 сая төгрөгийн эрчим хүчний хэмнэлт хийх боломжийг бүрдүүлжээ. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн шинэчлэл, залгалтын дараах технологийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, хэвийн горимд зүгшрүүлэх ажлыг төслийн багтай хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр цахилгаан эрчим хүчний суурилагдсан чадал 2.5мВт-аас 1.8 мВт болж буурах, жил бүр хоёр тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломж бүрдсэн төдийгүй зэс авалт 0.1 хувиар өсөх бөгөөд жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн боловсруулах юм. Түүнээс гадна Э.Оюунболд “Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажил”-ын инженер геологийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, нарийвчилсан зураг төсөл боловсруулахад гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж, хяналт тавихад голлох үүрэг гүйцэтгэж байна. Энэ мэт олон баримт дурдаж болно.
“Хэцүү сорилт тулгарахад хариуг, бас эрч хүчийг, илүү их тайтгарлыг хаанаас олдог вэ?” гэсэн асуултад тэр “Номоос...” гэж ганцхан үгээр хариулсан юм. Ном унших, кино үзэх, аниме сонирхох нь түүний “ертөнц”. Өөрөөр сэтгэж, шинийг эрэлхийлдэг нь ч үүнтэй холбоотой биз.
Оюунлаг инженер Э.Оюунболд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үнэ цэнтэй мэргэжилтэн хэдийнээ болжээ.
| ШИНЭЧЛЭГЧ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |