Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын тэргүүлэх агаарын тээврийн компаниудын нэг болох “United Airlines” нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн АНУ-аас Монгол Улс руу Токиогийн Нарита нисэх буудлаар дамжин тогтмол нислэг үйлдэж, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энэ жилийн отгон нислэгээ үйлдлээ.
Энэ хугацаанд “United Airlines” агаарын тээвэрлэгч нь нийт 166 суудал (16 бизнес, 150 энгийн зэрэглэл) бүхий “Boeing 737-800” агаарын хөлгөөр долоо хоногт зургаан удаа (ирэх чиглэлд 3, явах чиглэлд 3) хуваарьт нислэг үйлдэж, Монгол Улсад тогтмол үйлчилсэн анхны АНУ-ын агаарын тээвэрлэгч болсон нь түүхэн үйл явдал боллоо.
Денвер, Хьюстон, Лос Анжелес, Нью-Йорк, Сан-Франциско зэрэг АНУ-ын томоохон хотуудаас Монгол Улс руу аялах хугацааг богиносгож, дамжин нислэгийн холболтыг хялбаршуулсан нь тус нислэгийн хамгийн том давуу тал байв.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “United Airlines” компанитай “Зорчигчийн аюулгүй байдлын үзлэгийн үйлчилгээний хураамж төлөх гэрээ” байгуулж, Монгол Улсад үйлдэх нислэгийг албан ёсоор дэмжин, зорчигчийн аюулгүйн хамгаалалтыг хангах чиглэлээр байнгын хамтын ажиллагаа өрнүүлэн ажилласан.
Мөн Монгол Улсад “United Airlines” агаарын тээвэрлэгчийн нислэгийг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба хамтран нийт 114 ажилтныг 8 удаагийн мэргэжлийн онолын ба дадлага сургалтад хамруулсан. Үүнд:
“United Airlines” агаарын тээвэрлэгч 2025 оны 5 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 13-ны хооронд нийт 140 нислэг (хөөрөх чиглэлд 70, буух чиглэлд 70) үйлдэж, 17,798 зорчигчийг аюулгүй тээвэрлэсэн байна.
“United Airlines” агаарын тээвэрлэгч нь нислэгийн чиглэл, сүлжээний шинэчлэлийн бодлогын хүрээнд Монгол Улс руу хийх нислэгээ гэрээ байгуулсан хугацаандаа амжилттай хэрэгжүүлж, төлөвлөсөн нислэгүүдийнхээ аюулгүйн хамгаалалт, аюулгүй байдлыг бүрэн ханган амжилттай гүйцэтгэсэн байна.
Тус компанийн төлөөлөл ирэх онд Монгол Улс руу хийх нислэгээ дахин үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.
| “UNITED AIRLINES” АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ ЭНЭ ОНД ХИЙХ ХУВААРЬТ ОТГОН НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |