“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын баталсан төлөвлөгөөний дагуу орон нутгийн нисэх буудлуудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтны сургалт” зохион байгуулж байна.
2025 оны 09 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд “Дэглий цагаан”, “Отгонтэнгэр” нисэх буудлуудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 14 цагийн сургалт”-ыг ажлын байран дээр танхимаар болон виртуал хэлбэрээр хослуулан зохион байгууллаа.
Энэхүү ХАБЭА-н сургалт нь орон нутгийн нисэх буудлын ажилчдад аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай:
ХАБЭА-н 10 сэдэв бүхий виртуал сургалтыг нэвтрүүлснээр тухайн орон нутгийн нисэх буудалд шинээр ажилд орж буй ажилтныг сургалтад хамруулах, сургалтын хэрэгцээ шаардлагатай ажилтнууд ажлын байран дээрээ тасралтгүй суралцах, мэдлэгээ бататгах, давтан суралцах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.
Энэ удаагийн сургалт нь Нисэхийн сургалтын төвийн ХАБЭА-н багшлах мэргэжилтнүүд орон нутгийн нисэх буудалд очиж ажилтнуудад ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулснаараа сургалтын орон зай, цаг хугацаанаас үл хамааран сургалтын хэрэгцээг бүрэн хангах, цаашид эдийн засгийн үр ашигтай байх давуу талтай болжээ.
Сургалтын үеэр нисэх буудлуудад аюул, эрсдэлийг хэрхэн илрүүлэх, мэдээллийг хэрхэн цуглуулж, дата үүсгэх талаар арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлийн үнэлгээ хийх болон онцгой байдал үүссэн үеийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар дадлага сургалтыг хийсэн байна.
Дэглий цагаан нисэх буудал
Сургалтад Дэглий цагаан нисэх буудлын аэродромын болон холбооны инженер техникийн ажилтнууд, нислэгийн мэдээллийн ажилтан, аюулгүй байдлын үзлэгийн шалгагч нар, галын бүлгийн ахлагч, агаарын хөлгийг сумлагч авто машины жолооч, технологийн авто машины жолооч, шатахууны нярав, нягтлан бодогч, үйлчлэгч, жижүүр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нарын 33 ажилтан хамрагдав.
Тус нисэх буудалд 2025 оны 06 дугаар сарын 12-ны байдлаар Улаанбаатар-Улаангом чиглэлд 3410 зорчигч, 41932 кг 3493 ширхэг тээш, 149 кг 8 ширхэг шуудан карго тээвэрлэгдэж ирсэн. Улаангом-Улаанбаатарын чиглэлд 3426 зорчигч, 39169 кг 19019 ширхэг тээш, 4517 ширхэг гар тээшинд аюулгүй байдлын үзлэг хийсэн.
2025 оны хагас жилийн байдлаар тус аэродромд 93/93 буюу 186 агаарын хөлөг хөөрөлт буулт үйлдэж, районы нийт 420 нислэгт бэлтгэл аэродромоор болон нислэгийн хөдөлгөөний мэдээллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
| ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДАД ХАБЭА-Н СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |