Компанийн ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу төвийн салбар нэгжийн ээлжийн ажилтнуудын ажилд гарахын өмнөх эрүүл мэндийн ээлжит дотоод хяналтын үзлэг өнөөдөр буюу 2025.09.22-ний өдөр эхэллээ. Тус хяналтын үзлэг нь 2025.10.14-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Энэхүү үзлэг нь ажилтны эрүүл мэндийн ерөнхий байдал (артерийн даралт үзэх, судасны цохилт тэмтрэх, амьсгалын тоо чагнах, биеийн халуун үзэх, захын судасны хүчилтөрөгчийг шалгах, шаардлагатай хүмүүст цусан дах сахарыг үзэх) болон сэтгэл зүй, сэргэг байдлыг үнэлж, эрүүл мэндийг тандах, ажлын байранд осол гэмтэл, эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх зорилготой.
Компанийн зүгээс 2024 оны эрүүл мэндийн хугацаат үзлэгийн мөрөөр 2025.02.04 - 2025.06.04-ний хооронд нийт ажилтныг хамруулан хяналтын үзлэг хийгдсэн бөгөөд үзлэг, шинжилгээнд илэрсэн өөрчлөлт, нарийн мэргэжлийн эмч нараас ажилтнуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, цаашид анхаарвал зохих болон хяналтад авах шаардлагатай эсэхийг нарийвчлан гаргаж, заавар зөвлөгөө өгч ажилласан. Тус хяналтын үзлэгийн үр дүнд:
Үүний зэрэгцээ ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварыг хадгалах, дэмжих зорилгоор Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвтэй байгуулсан санамж бичгийн дагуу 2024, 2025 онуудад шаардлагатай ажилтнуудыг тус төв рүү илгээж, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан ажиллаж байгаа юм. Түүнчлэн 2025 оны эрт илрүүлэгийн шинжилгээ хийлгэх байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд ойрын хугацаанд тус үзлэг, шинжилгээнд нийт ажилтнуудаа хамруулахаар ажиллаж байна.
| ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТЫН ЭЭЛЖИТ ДОТООД ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |