Иргэний Нисэхийн Ерөнхий Газ ар нь Монголын Иргэний Агаарын Тээв р ийн Нисгэгчдийн Холбоотой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан арга хэмжээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, Олон Улсын Агаарын Тээрийн Нисгэгчдийн Холбоодын Нэгдэл (IFALPA)-ны Ерөнхийлөгч Рон Хэй, Монголын Иргэний Агаарын Тээврийн Нисгэгчдийн Холбооны Ерөнхийлөгч Ч.Гэрэлт-Од болон нийт Ази, Номхон далайн бүсийн 13 улсаас 37 төлөөлөгч оролцов.
Байгуулсан Санамж бичгийн дагуу талууд нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах болон аюулгүй байдлын сургалтын чиглэлээр хамтран ажиллах, мэдлэг болон туршлага солилцох, Иргэний нисэхийн ерөнхий газрыг хяналт, шалгалт болон аюулгүй байдлыг дэмжих чиглэлд мэргэжилтэн, зөвлөхөөр хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг боломж уудыг үүсгээд байна .
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэхүү үйл явдлын ач холбогдлыг онцлон, аюулгүй байдал бол зөвхөн байгууллагын бус, харин нисгэгчид, зохицуулагчид, шинжлэн шалгагчдын хамтын хариуцлага болохыг тэмдэглэв.
Энэхүү хамтын ажиллагаагаар осол, зөрчлийн шинжлэн шалгах үр дүнг сайжруулж, олон улсын туршлагыг хэрэгжүүлэх, осол, зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэх боломж нэмэгдээд зогсохгүй Монгол Улсын иргэний нисэхийн мэргэжилтнүүд олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцсэн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах нөхцөл бүрдүүлээд байна.
Иргэний Нисэхийн Ерөнхий Газар болон Монголын Иргэний Агаарын Тээвэрлэгчдийн Нисгэгчдийн Холбооны хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг нь Монгол Улсыг бүс нутгийн болон олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулдагч улсболгох чухал алхам боллоо.
| ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСГЭГЧДИЙН ХОЛБОО (ALPA) ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |