Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан болж, боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөл, төсөвт олон нийтийн санал хэлэлцүүлгийн тухай, бүх шатны боловсрол сургалтын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц зэрэг мэдээллүүдтэй танилцан хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая орчим сурагч сурч, 110 мянга гаруй багш, ажилтан ажиллах бөгөөд 79 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орохоор байна.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 3 мянга гаруй багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад мянга гаруй багш, ажилтны орон тоо дутахаар байгаа дүн мэдээ гарсан нь элсэгчдийн тоо өссөнтэй мөн холбоотой юм.
Мөн улаанбурхан өвчний дэгдэлтийн тоо сүүлийн саруудад харьцангуй буураад байгаа хэдий ч эрсдэлийн үнэлгээгээр нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж дүгнэсэн тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, нөхөн дархлаажуулалт зохион байгуулах чиглэл өгчээ.
Хуралдаанаар хичээлийн жилийн бэлтгэлийг бүрэн хангах, багшийн сул орон тоог нөхөх хүрээнд хийгдэж буй ажлуудаа эрчимжүүлэх, сургуулийн засвар, шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахыг холбогдох газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудад үүрэг болголоо.
| БОЛОВСРОЛЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |