2025 онд нийт 44 байршилд 104.4 км авто зам, замын байгууламжийг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 100.9 км авто замыг шинэчилж, нийт авто замын ажлын гүйцэтгэл 96 хувьтай үргэлжилж байна. Энэ жилийн хувьд 1978 оноос хойш их засвар хийгээгүй 16 км Найрамдлын авто зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй 8.9 км Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчиллээ. Өмнө нь Улаанбаатар хотод ихэвчлэн туслах гудамж замуудад авто замын шинэчлэл хийгдэж байсан бол сүүлийн хоёр жилд гол гудамж замуудаа шинэчлээд зогсохгүй зуслангийн замуудад шинэчлэл үргэлжилж байна.
Тухайлбал, энэ онд Шаргаморьтын авто замын засвар, Гоодойн ам, Яргайт, Шадивлангийн чиглэлд авто замын ажил гүйцэтгэлээ. Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засаж шинэчилж,
25 дугаар эмийн сангаас Амарсанаагийн уулзвар хүртэлх авто зам,
Жанжин клубын авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар),
Шархадны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл),
Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл),
Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (25 дугаар эмийн сангийн уулзвараас Саппорогийн уулзвар),
Парисийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэл),
Лааганы гудамжны авто зам (Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэл) зэргийг засаж шинэчиллээ.
Ташрамд, нийслэлийн хэмжээнд 2024 онд нийт 62 байршилд 137.1 км авто замыг бүрэн шинэчилсэн. Энэ нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт авто замын шинэчлэлийн ажил болсон юм. Тухайлбал, 2021 онд нийт 14 байршилд 12.9 км, 2022 онд 12 байршилд 15 км, 2023 онд 13 байршилд 18.5 км урт замыг шинэчилжээ. Авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг хамтад нь гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |