"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК, БНХАУ-ын "Юүтонг бус" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG маркийн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд буй.
Өнөөдөр /2025.09.10/ нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд "Юүтонг Техник-2025" засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд Юүтонг компанийн төв оффис болох БНХАУ-ын Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан нийтийн тээврийн 17 аж ахуйн нэгж байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцсон бөгөөд зохиомлоор үүсгэсэн гэмтлийг хамгийн богино хугацаанд илрүүлж, засах, хэвийн үйл ажиллагаанд оруулах ур чадвараараа өрсөлдлөө. "Юүтонг Техник-2025" засвар үйлчилгээний ур чадварын тэмцээний шилдгүүдийг 09 дүгээр сарын 24-ний өдөр шалгаруулна. "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК, БНХАУ-ын "Юүтонг бус" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдыг тогтмол сургалтад хамруулдаг бөгөөд инженерүүд өнгөрсөн жил Юүтонг автобусанд ямар гэмтэл гарч болох, эвдрэл гэмтэл гарахад хамгийн богино хугацаанд хэрхэн засварлаж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах талаар сургалтад хамрагдсан юм.
| "Юүтонг Техник-2025" засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээн боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |