Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлсэн “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2” төслийн хүрээнд Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр /2025.08.29/ төслийн хаалтын арга хэмжээ боллоо. Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр нь 2022 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Цар тахлын дараах үеийн хямралыг даван туулж ядуурлаас сэргийлэх, амьжиргаагаа сайжруулахад нь зорилтот хүн ам, өрхөд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан юм. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон зорилго, зорилтууд, төлөвлөсөн ажил 96 хувьтай хэрэгжсэн байна. Хөтөлбөрт 1,259 өрх хамрагдаж, нийт өрхийн 80.6 хувь нь өрх төгсөлтийн шалгуурыг хангаж, хөтөлбөрөөс олгосон тоног төхөөрөмжийг ашиглан өрхийн үйлдвэрлэл эрхэлж эхэлжээ.Хөтөлбөр хэрэгжих хугацаанд эерэг олон сайн туршилтуудыг бий болгосон.Суурь судалгааны үнэлгээгээр өрхийн гишүүдийн 33.62 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол төгсөлтийн шалгуураар 93.3 хувь болж, орлогын эх үүсвэр нэмэгдсэн. Халамжийн дундын бүлэгт хамрагдаж байсан өрхийн тоо 4 хувиас 86.6 хувь болж өссөн. Өрхийн насанд хүрсэн гишүүд төсөлд хамрагдахаас өмнө 4 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой байсан бол хөтөлбөр хэрэгжих хугацаанд 99 хувь нь мэргэжлийн болон техникийн ур чадварын сургалтад хамрагджээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд өрх, иргэний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх энэ шинэ туршилтыг улсын хэмжээнд хэрэгжүүлдэг байхаар хуулийн төсөлд тусган ажиллаж байна.
| Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн хүрээнд 1,259 өрхийн орлогын эх үүсвэр нэмэгдэж, амьдралын чанар сайжирсан байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |