“Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг уламжлал болгон Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд, “Жэй Си Ай Прогресс” байгууллага, “Банкс маркетплейс” болон арилжааны банкнууд хамтран 2025 оны 10 дугаар сарын 10-нд зохион байгууллаа. Энэ жилийн хувьд тус аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор хамтрагч байгууллагууд хүүхэд, залуучуудад зориулсан хуримтлалын ач холбогдол, түүнийг дадал болгох нөлөөллийн үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулахаар улс орон даяар эхлүүлж байна. Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн улс орнууд “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон зохион байгуулдаг. Мөн энэхүү өдрийг угтан жил бүрийн аравдугаар сарыг хуримтлалыг сурталчлах сар болгож, өргөн хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлдэг билээ. Анх 1924 онд Италийн Милан хотоос эхлэлтэй тус арга хэмжээнд Монголын банк санхүүгийн байгууллагууд 2017 оноос нэгдсэн юм. Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог. Санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тус үйл ажиллагаанд энэ жил банк, санхүүгийн байгууллагуудаас гадна боловсролын бодлогыг хэрэгжүүлдэг болон бусад төрийн бус байгууллагууд оролцож байгаараа онцлог байна. Өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр аяны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцон хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл танилцуулж, мөн “Би хуримтлалын талаар хэр мэдлэгтэй вэ?” сэдэвт уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулав. Жил бүр энэхүү арга хэмжээ хүрээгээ тэлж, хүүхэд, залууст хүрэх хүртээмж нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын иргэдийн хадгаламжийн хэмжээ өсөж байгааг аяны үр дүн гэж үзэж байна.
| "Дэлхийн хуримтлалын өдөр-2025" аяны нээлт боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |