Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй танилцаж, санал солилцлоо. Зочдод компанийн үйл ажиллагааг танилцуулж, байгаль орчны чиглэлээр болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгч цаашид хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий нүүрс баяжуулах үйлдвэр нь хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашигладаг технологитой, үйлдвэрийн барилга байгууламжууд бүгд битүүмжлэлтэй, нүүрсний тортгийг гадагш гаргахгүй, байгаль орчинд ээлтэй баригдсанаараа давуу талтай гэдгийг онцлон танилцуулав. Нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүд ашиглалтад орж урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд Өмнөговь аймагт 747.8 тэрбум, Цогтцэций суманд 17.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласан бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутгийн хөгжлийн санд жил бүр 3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг юм. Түүнчлэн компанийн нийт ажиллагсдын 25 хувь нь Өмнөговь аймгийн харьяалалтай иргэд байна.
| ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЦАГААН-ОВОО, СИЙРСТ БАГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |